Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдээ Монгол ардын нам, Ардчилсан нам тодруулж, МАН-аас М.Энхболд, Ардчилсан намаас Х.Баттулга нар өрсөлдөхөөр болов. Маргааш МАХН Бага чуулганаа хуралдуулж Ерөнхийлөгчийн сонгуульд өөрийн нэр дэвшигчийг сойх уу, Ардчилсан нам, МАН-ын аль нэгийг дэмжиж оролцох уу гэдгээ шийдэх юм байна.
Өчигдөр (2017.05.03) хуралдсан МАН-ын Бага хуралд тус намын Удирдах зөвлөл У.Хүрэлсүх, Ө.Энхтүвшин, Б.Бат-Эрдэнэ, Ц.Нямдорж, М.Энхболд нарын нэрийг дэвшүүлсэн ч У.Хүрэлсүх, Ө.Энхтүвшин, Б.Бат-Эрдэнэ нар нэрээ татаж өрсөлдөөн М.Энхболд, Ц.Нямдорж нарын дунд явагдаж М.Энхболд Бага хурлын гишүүдийн 85 орчим хувийн саналыг авчээ. АН-ын тухайд Р.Амаржаргал, Л.Болд, Х.Баттулга, Д.Дорлигжав, Б.Жаргалсайхан, Н.Алтанхуяг нар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхийн төлөө өрсөлдөн Х.Баттулга ялсан байна.
1 comment
Genco @BattulgaKh yaran sandran ustgasan web huudas /BlackMorgan-arhi Camex-uul uurkhai geh met.. /:https://genco.000webhostapp.com