Өмнөговь аймгийн Даланзадгад сумыг нүүлгэн шилжүүлэх үйл ажиллагаа 7 цагт дохио дуугарснаар эхэллээ.
Гамшгийн хор уршгийг арилгах “Говийн чоно-2017” арга хэмжээ өнөөдөр Даланзадгад сумын 24 мянган иргэнийг нүүлгэн шилжүүлэлтээр үргэлжилж байна. Энэ үеэр өглөөний 7 цагаас 14 цаг хүртэл авто машины хөдөлгөөнийг хязгаарлалаа. Мөн айл өрхүүдийг гэрийн тэжээвэр амьтад болон нохойгоо явган зорчигч саадгүй явах боломж олгохыг анхааруулж байна.
Нүүлгэлтийн үеэр хүнд өвчтэй болон хэвтрийн иргэдийг эмчийн зөвшөөрөлтэйгөөр гэрт нь байлгахаар болсон байна. Бага насны хүүхдийнхээ энгэрт хаяг, нэр, холбоо барих утасны дугаар зэргийг бичин хадаж, хараа хяналтаасаа салгахгүй байхыг эцэг эхчүүдэд сануулж байгаа юм.
Тус сумын иргэд дөрвөн цэгт цуглах бөгөөд энэ үеэр 200 ортой хээрийн хүн эмнэлэг, мал эмнэлэг ажиллаж байгаа юм.
Дадлага сургуулилтад Өмнөговь, Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрт 7.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, улмаар өмнөд бүсийн аймгуудыг хамарсан хүчтэй салхи шуурга, малын гоц халдварт өвчин зэрэг хавсарсан гамшиг осол тохиолдсон гэсэн сэдвээр цагийн үеийн байдлыг өгсөн байна.
Эх сурвалж: http://www.montsame.mn
1 comment
Nuulgej bgaad uhah ni dee..