Гавъяат хуульч Л.Бямбаа агсны хүү, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Төмөрбат хилийн дээс давсан тухай мэдээ өнгөрсөн долоо хоногоос цацагдаж эхэлсэн. Зургаадугаар сарын 26-нд Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гарган 17 шүүгчийн бүрэн эрхийг түтгэлзүүлсэн байгаа.

С.Төмөрбат эдгээр 17 шүүгчийн нэгд багтсан юм. Өнгөрсөн өдрүүдэд хэвлэлийнхэн Ерөнхийлөгчийн зарлиг гарсны маргааш ОХУ-ын хилийг давсан шүүгч С.Төмөрбатыг битүүхэн эрж хайж байв. Хамгийн сүүлийн мэдээгээр С.Төмөрбат их хэмжээний мөнгөтэй хил давсан бөгөөд ОХУ-аас шууд АНУ руу ниссэн. АНУ-д очиж тус улсаас цагаачлал хүссэн тухай албан бус эх сурвалжууд мэдээлж эхлэв.

Гавъяат хуульч Л.Бямбаа агсан хоёрдугаар сарын 22-23-нд шилжих шөнө Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар /ШШГЕГ/-ын харьяа Урьдчилан хорих 461-р ангид амь насаа алдсан. Түүнийг “Амин билигт” компанийн өмгөөлөгчөөр ажиллаж байхдаа бусдад авлига өгөхөд хамжигчаар оролцсон гэх үндэслэлээр АТГ саатуулаад байсан юм.

Шүүгч С.Төмөрбат нь үнэхээр АНУ-аас цагаачлал хүссэн үү, энэ нь худал мэдээ байсан уу гэдгийг бид тодруулан эргэн мэдээлэх болно.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн