Эмэгтэйчүүдийн хувцас солих өрөөнд нууц бичлэг хийдэг байжээ

2017-05-03 14:211min0
нууц

Сингапурт Хен Ли Юинг гэх 29 настай эмэгтэй нийгмийн сүлжээнд дагагчийнхаа тоог нэмэхийн тулд хууль бус бичлэг хийдэг байжээ. Тэрбээр ихэвчлэн биеийн тамирын заал, бүжгийн клуб болон фитнест  нууц бичлэг хийж бас зардаг байсан аж.

Цагдаа нар түүнийг ойролцоогоор 22 хүнд  бичлэгүүдээ 6-7 еврогоор зарсан болохыг нь тогтоожээ. Хен Ли Юингд  30 хоног баривчлах ял оноосон байна. Харин түүний өмгөөлөгч “Үйлчлүүлэгч минь зөвхөн эмэгтэйчүүдийг хувцас тайлах үйл явцыг бичиж авсан” гэжээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй