МАХН-ын дарга Н.Энхбаярыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ялгүйд тооцох боломжгүй гэж дүгнэжээ. Шүүхээс түүнийг ялгүйд тооцуулах нэхэмжлэхийг өнөөдөр хэлэлцэн дээрх шийдвэрийг гаргасан байна.
Н.Энхбаярын өмгөөлөгч Ш.Дуламжавын гаргасан нэхэмжлэхийг мөн хүчингүй болгожээ. Тодруулбал,
Шүүгч З.Болдбаатарын гаргасан захирамжид “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.3 дахь хэсэгт “Ял шийтгүүлсэн этгээд үндсэн ба нэмэгдэл ялаа эдэлж дууссаны дараа зан байдал, засрал хүмүүжлээрээ үлгэр жишээч байвал шүүх хугацаанаас нь өмнө ялгүйд тооцож болно” гэж заасан бөгөөд хүсэлтэд хавсаргасан нотлох баримтын хүрээнд нотлогдох боломжгүй гэж шүүх үзэн Н.Энхбаярыг хугацааны өмнө ялгүйд тооцуулах тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн” гэдгийг онцолжээ.