Япон болон АНУ аюулгүй байдлын салбарт хамтын ажиллагаагаа бэхжүүлсээр байгаа юм. Өнгөрсөн сард тус улсын Өөрийгөө хамгаалах хүчний Тэнгисийн цэргийн хүчин АНУ-ын нисэх онгоц тээвэрлэгч “Carl Vinson” хөлөг онгоцтой хамтарсан сургуулилт хийснийг Солонгосын Хөдөлмөрийн намын албан ёсны хэвлэл болох “Rodong Sinmun” сонин шүүмжилжээ.
Тус сонины мягмар гарагийн дугаарт “хэрвээ Япон улс АНУ-ыг дагаснаар урт удаан хугацаанд амар тайван, аюулгүй байх болно гэж бодож байгаа бол тэнэг хэрэг” гэжээ. Умард Солонгосын зүгээс дайн дэгдвэл Япон улс хамгийн их хохирол амсах болно гэдгийг анхааруулсан байна.