Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн авто замын хөвөө шуудуу үерт урсаж, эвдрэл үүссэн талаар Авто тээврийн үндэсний төвөөс мэдээлж байна. Тодруулбал, зургадугаар сарын 30-ны өдрийн 16:00 цагийн орчимд орсон хүчтэй аадар борооны улмаас тус чиглэлийн улсын чанартай А0301 дугаартай авто замд буюу Бүрд сумын нутагт 108-119 км-ын хооронд хоёр хэсэгт замын хөвөө шуудуу үерт урсаж эвдрэл үүссэн, замын зорчих хэсэгт их хэмжээний ус тогтсон байдалтай байгаа аж.
Иймд тус замыг сонгож хөдөлгөөнд оролцож буй жолооч нар анхаарал болгоомжтой зорчихыг албаныхан зөвлөж байна.