Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дэх шорлогны худалдааг зогсооно

2019-07-01 16:241min0
shorlog

Баянзүрх дүүргийн мэргэлжийн хяналтын хэлтсээс Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд шорлог хийж буй иргэдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар их хэмжээний утаа тортог гарган шорлог хийж худалдаалсан 5 иргэнд Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн дагуу шийтгэл оногдуулсан байна.

Мөн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захиргаанд дотоодын хяналт шалгалтыг сайжруулах, шорлог худалдаалах үйл ажиллагааг зогсоох талаар албан бичиг хүргүүлжээ.

 

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй