Нийгэм

Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн авто зам эвдэрчээ

Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн авто замын хөвөө шуудуу үерт урсаж, эвдрэл үүссэн талаар Авто тээврийн үндэсний төвөөс мэдээлж байна. Тодруулбал, зургадугаар сарын 30-ны өдрийн 16:00 цагийн орчимд орсон хүчтэй аадар борооны улмаас тус чиглэлийн улсын чанартай А0301 дугаартай авто замд буюу Бүрд сумын нутагт 108-119 км-ын хооронд хоёр хэсэгт замын хөвөө шуудуу үерт урсаж эвдрэл үүссэн, замын зорчих хэсэгт их хэмжээний ус тогтсон байдалтай байгаа аж.

Иймд тус замыг сонгож хөдөлгөөнд оролцож буй жолооч нар анхаарал болгоомжтой зорчихыг албаныхан зөвлөж байна.

65636510_2418305531565527_4296179988605960192_n Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн авто зам эвдэрчээ

65483034_2418305461565534_5940968561064280064_n Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн авто зам эвдэрчээ

62357927_2418305361565544_6817231263422742528_n Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн авто зам эвдэрчээ

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close