УИХ-ын үйл ажиллагаа өнөөдрөөс үргэлжилж, УИХ дахь МАН-ын бүлэг, АН-ын зөвлөл энэ долоо хоногт хэлэлцэх асуудлаар өнөөдөр байр сууриа нэгтгэнэ.
УИХ түр завсарлаж, гишүүд тойрогтоо ажиллан, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэж эхэлсэнтэй холбогдуулан иргэдэд уг төслийн ач холбогдлыг танилцуулж, санал бодлыг нь сонссон юм.
Энэ долоо хоногт УИХ Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийнэ.