Цэргийн госпиталийн зургаан давхраас хүн үсэрч амиа алджээ

2017-05-03 10:401min0
цэргийн

Цэргийн госпитали буюу Батлан хамгаалах хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэгийн зургаан давхраас хүн үсэрч амиа алдсан  хэрэг өчигдөр 18:00 цагийн үед гарчээ. Энэ хэргийг одоогоор Баянзүрх дүүгийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байгаа юм байна.

Тус эмнэлгийн зургаан давхарт яаралтай түргэн тусламж, мэс заслын тасаг байдаг аж. Талийгаач өмнө нь эмнэлэгт хүргэгдэн ирэхдээ биедээ мэсний шарх авсан байжээ. Хэргийн газарт Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, цагдаагийн шинжээчид ажиллаж байгаа гэх мэдээлэл байна.

 

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй