Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарыг огцрохыг шаардав

Гадаад харилцааны яамны гадна Ардчилсан намын гишүүд дэмжигчид жагсаал хийж байна. Тэд дипломат албаны нэр хүндийг унагаж байгаа Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарыг огцрохыг шаардаж эхэллээ.
Жагсагчид Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Монгол Улсын нэр хүндийг түүхэнд байгаагүйгээр дэлхий дахинд шившиг болгож хувиргалаа.
Өнөөдөр олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр Монголын дипломат ажилтнууд нь хар тамхины бүлэглэлтэй хамтран ажилладаг, Монголын мал нь гоц халдварт өвчтэй, иргэд нь тэмбүүтэй гэсэн мэдээлэл цацагдаж байна.
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хэвлэл мэдээллээр өөрийгөө зөвтгөж байна. Ингэхдээ Монголын дипломат ажилтнууд хар тамхи тээвэрлэдэг байж болзошгүй асуудлыг гадны тусгай хүчнийхэнтэй хамтарч илрүүлсэн гэсэн.
Сайд нь дипломат ажилтнуудаа хамгаалах ёстой. Гэтэл эсрэгээр гадны тусгай хүчинтэй нийлсэн ньэх орноосоо урвасан үйлдэл мөн. Тиймээс Д.Цогтбаатар хариуцлагаа хүлээж сайн дураараа огцрох ёстой гэж тэд үзэж байна.