Цагаан ордны Ерөнхий төсөвлөгч Рассел Воут Хятадын харилцаа холбооны технологийн Хуавэй компанид тавих хоригийг хоёр жилээр хойшлуулах хүсэлтийг гаргажээ. Үүнийгээ мягмар гарагт АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Майк Пэнс болон конгрессийн есөн гишүүнд бичсэн захидалд өгүүлсэн байна.

Рассел Воут нь Хуавэй компанитай холбоотой саналаа үндэсний аюулгүй байдлын бодлого, зорилтуудын хэрэгжилтэд саад учруулахгүйн тулд гаргасан хэмээн тайлбарлажээ.

Пентагон өнгөрсөн онд баталсан хуулийн дагуу 2020 оны төсвөөс эхлэн худалдан авах тоног төхөөрөмж, техниктээ Хуавэйн бүтээгдэхүүнүүдийг багтаахгүй хэмээн заасан байгаа. Энэ хориг нь Трампын засаг захиргааны бүх яам, агентлагууд болон тэдний ханган нийлүүлэгчдэд ч хамааралтай юм.

Ирэх оноос хориг хэрэгжиж эхлэхэд АНУ-ын Засгийн газарт шаардлагатай эд зүйлсийг ханган нийлүүлэгчдийн тоо эрс буурна гэж Майк Пэнс захидалдаа дурджээ. Хуавэй компани дэлхийн хамгийн том харилцаа холбооны тоног төхөөрөмжийн үйлдвэрлэгчийн нэг бөгөөд АНУ-ын олон компанийн бизнес, үйл ажиллагаа тус компаниас хамааралтай байдгийг эндээс харж болох юм.

Эх сурвалж: Reuters

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн