Британийн Blueclaw агентлаг дэлхий дээр амьдрал устгаж үгүй болгох хамгийн өндөр магадлалтай сүйрлийн жагсаалтыг гаргажээ. Шинжээчид энэ мэдээллийг авахдаа ялгаатай 50 эх сурвалжийн мэдээллийг нэгтгэсэн байна. Ингээд дөрвөн гол аюул заналхийллийг нэрлэжээ.
Дэлхийн дулаарлын аюул заналхийлэл: Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх шинжээчдийн парламент хоорондын группын мэдээллээс үзэхэд 2055 он гэхэд дэлхийн температур аж үйлдвэржилтийн эриний үетэй харьцуулбал Цельсийн хоёр градусаар нэмэгдэх төлөвтэй байна. Хэрвээ манай гарагийн халалт энэ хэмнэлээр үргэлжлэх юм бол 2136 жилийн дараа дэлхий температур 44 градусаар нэмэгдэнэ. Энэ нь хүн төрөлхтөнд жинхэнэ аюул заналхийлэл болно гэжээ.
Агаарын хэм нэмэгдсэнээ хуурай газрын ихэнх нь усанд автаж, байнга л цүнами тохионо.
Үхлийн аюулт өвчний аюул заналхийлэл: Сүрьеэ, хумхаа, Эбола болон Лассын өвчин, цавины булчирхай болон уушгины тахал, булчин задрах өвчин, бусад вирусыг эрдэмтэд хүн соёл иргэншлийн гол аюул заналхийллийн тоонд оруулж байна. Хэвлэлүүдэд мэдээлснээр зөвхөн 2017 онд л гэхэд 10 сая гаруй хүн сүрьеэгээр өвчилж, үүнээс болж хоёр сая орчим хүн амиа алджээ.
Үхлий аюулт өвчин ялангуяа манай гарагийн хамгийн их хүн ам амьдардаг хэсэг буюу Хятад, Энэтхэг, Индонез болон Ази Номхон далайн бусад улс, Африкийн орнуудыг хамрах эрсдэлтэй байна.
Цөмийн аюул заналхийлэл: ХХ зууны хоёрдугаар хагаст АНУ, ЗСБНХУ-ын хоорондын цөмийн дайны аюул заналхийлэл шиг айлгаж байсан зүйл үгүй билээ. Цөмийн дайны зөрчилдөөн одоо ч үргэлжилж байна. Өдгөө АНУ цөмийн туршилтын тоогоороо 1030 гэсэн үзүүлэлттэйгээр нэгдүгээрт бичигддэг. ЗСБНХУ болон Орос арай бага буюу 715 туршилт явуулсан. Гэхдээ Орост “Хаан бөмбөг” гэгч 18,3 сая хүний аминд хүрэх чадалтай хүчтэй бөмбөг бий. Манай гарагийг устгахад ийм бөмбөг 4206 байхад л хангалттай гэж РБК-д бичжээ.
Сансраас ирэх аюул заналхийлэл: NASA-гийн мэдээллээр дэлхий сансрын томоохон биеттэй мөргөлдөх магадлал тун бага гэнэ. Гэхдээ Америкийн сансрын агентлаг “Флоренци” хэмээх нэртэй асар том солирыг илрүүлсэн юм. Энэ солирын диаметр 5 км орчим. Эрдэмтдийн мэдээлснээр “Флоренци” дэлхийтэй мөргөлдвөл дор хаяж 1,2 тэрбум хүн амь насаа алдах гэнэ.
Эх сурвалж: vz.ru
2 comments
Энэ ч үнэний ортой мэдээ байна.
Water!