Канадын Торонтогийн их сургуулийн эрдэмтэд ийм дүгнэлт хийсэн байна. Эрдэмтэд Альцгеймерийн өвчний анхны шинж тэмдэг илэрсэн өвчтөнүүдийн тархинд томограф скан хийж судалсан байна. Өвчтөнүүдийн боловсролын түвшин, үндсэн дадал зэрэг нь бүгд адил байсан ч тал нь гадаад хэлийг чөлөөтэй эзэмшсэн, нөгөө тал нь гадаад хэл огт мэдэхгүй гэсэн ялгаатай байж.
Ингээд скан хийж үзэхэд гадаад хэл мэддэг өвчтөнүүдэд Альцгеймерийн өвчний шинж тэмдэг нь илүү хожуу илэрч байсан нь тогтоогджээ. Олон хэл мэддэг хүмүүс нэг хэлээс нөгөө рүү шилжих замаар тархиныхаа идэвхийг тогтмол байлгаж чаддаг гэдгээр энэ үзэгдлийг тайлбарлажээ. Ийм байдлаар тархины тогтмол идэвхийг хангаж чаддаг хүмүүст мэдрэлийн сөрөг үйл явц үүсэхэд тархи нь энэ үйл явцаас үүдсэн хохирлыг нөхөн орлуулах илүү арвин боломжтой байдаг аж. Альцгеймерийн өвчин туссан хүмүүст хамгийн түрүүнд илэрдэг шинж тэмдэгүүдийн тоонд оюун ухааны доройтол ордог.
Дашрамд сонирхуулахад Альцгеймерийн өвчин үүсэхэд хүргэж болзошгүй долоон хүчин зүйлийн эрдэмтэд нээсэн байдаг. Үүнд, илүүдэл жин, цусны даралт өндөр, чихрийн шижин, сэтгэл гутрал, тамхи таталт, биеийн ба оюун ухааны дасгал хийхгүй байх явдал орно. Эдгээрээс бие махбодийн болон оюун ухааны дасгал хийхгүй явах нь хамгийн ноцтой хүчин зүйл болдог.