Дэлхий дээр эмэгтэйчүүдийнхээ араар тавилтаар омог аймгийнхаа генийг төрөлжүүлж, ирээдүйн үр удмынхаа эрүүл саруул байдлыг хангадаг ард түмэн цөөнгүй бий.
Камчаткийн ард түмэн
Оросын зүүн хойд хэсэгт эхнэрийн урвалт зочломтгой зангийн энгийн нэгэн хэлбэр болсон хэд хэдэн угсаатан бий. Приморын корякууд хэмээх хаалттай, хүн ам цөөтэй угсаатнууд генээ сэргээхийн тулд ийм арга хэрэглэхээр өөр аргагүй болдог. Корякийн сууринд очсон ямар ч зочин гийчнийг баяр хөөртэйгөөр угтан авч, хоол ундаар дайлж, тал засдаг. Орой нь гэрийн эзний эхнэр зочин руу байдгаараа хандархаж, таалагдах гэж хичээж ирнэ. Шөнөдөө зочны оронд орж ирэх магадлал 100 хувь. Зочин гийчин нөхрийг нь хардаж уурлах вий гэж эмээх хэрэггүй. Учир нь тэр бүгдийг мэддэг, огт эсэргүүцдэггүй.
Жирэмслэлтээс хамгаалах тухай бодох ч хэрэггүй. Яагаад гэвэл гэрийн эзэгтэй зүгээр л хандархаж, ойртох гээгүй. Тэдний зочлолын цаад шалтгаан нь холын гийчнээс хүүхэдтэй болж үлдэх юм. Ингээд эмэгтэй бие давхар болж чадвал тосгон даяар баяр баясгалантайгаар энэ үйл явдлыг тэмдэглэнэ. Даалгавар биелсэн, корякуудын ген өөр ард түмний гентэй холилдсон. Тэгэхээр хүүхэд эрүүл саруул, эрч хүчтэй, генийн ямар нэгэн согоггүй төрнө гэсэн үг.
Оросын эзэнт гүрний үед
Түүхч В.Б.Безгиний хэлснээр ийм үзэгдэл Оросын эзэнт гүрний үед ч байжээ. Эзэнт гүрний зарим сууринд зочломтгой биеэ үнэлэлт гэж нэрлэж болохоор зүйл болдог байв. Нийтлэлч Серафим Шашковын ажигласнаар Оросын хойд хэсэгт гэрийн эзэн өрөөгөө хөлслүүлэнгээ зочинд эхнэр, охиноо санал болгож, төлбөрөө нэмдэг байсан гэнэ. Орлов мужийн Болховын гацааны зарим сууринд хүндэт зочдодоо эхнэрээ, эсвэл хүү нь алс хол явчихсан байвал бэрээ өгдөг байв. Мэдээж тариачид энэ үйлчилгээнийхээ хариуд төлбөрөө авахаа мартахгүй. Мешков, Коневка сууринд ч тариачид юу ч бодохгүйгээр эхнэрээ ямар нэгэн чинээлэг хүнд мөнгө, тамхи, талхаар эдлүүлж л орхидог байжээ.
Аляскийн иргэд
Аляскийн эх газрын зарим хаалттай угсаатны бүлэгт эрүүл бус хүүхэд төрөх үзэгдэл нэмэгджээ. Цаатан чукча нар болон эскимосчууд бусад ертөнцөөс зайдуухан оршино. Үүнээс болж нэг сууринд хол, ойрын хамаатнууд гэрлэх үзэгдэл их гарах болжээ. Энэ өвчтэй, эмгэг согогтой хүүхэд төрөх эрсдэлийг нэмэгдүүлнэ. Ийм гунигтай явдал аль болох бага гараасай гэсэн үүднээс чукча, эскимосчууд мөн л зочломтгой зангаар урвадаг аргыг туршиж, зарим эрчүүд эхнэрээ өөр суурингийн эрчүүдэд түрээслүүлдэг байна. Өөр омог аймгийн эрчүүд ан авд явахаар болбол хөрш омгийнхны хүүхнүүдээс дуртайгаа сонгон жаргал эдлэх бүрэн эрх бий. Эрчүүд өөрсдөө ч эхнэрээ түр амрагаар санал болгоно. Ангийн үеэр хүүхнүүд зочинд хандархаж, аль болох үр тээж үлдэхийг хичээнэ.
Австралийн аборигенчууд
Сексийн зочлол хүндлэл Австралийн аборигены жижиг угсаатны дунд ч түгжээ. Бүгд л хаалттай амьдарсаар хэдэн зууны дараа омог аймгууд дотроо ген нь холилдсоор, задлах шаардлагатай болжээ. Арунта омгийнхон эхнэрээ хүссэн хүндээ зээлдүүлж, хар арьст гоо бүсгүйтэй нь өөр хүн хавьтахыг тайвнаар харж сууна. Тэд гаднаас ирсэнтэй төдийгүй дотроо ч хоорондоо эхнэрүүдээ солилцдог байна. Энэ бол хүндлэл, бишрэлийн нэгэн илэрхийлэл. Хэрэв хэн нэгэн ийм амьд бэлгээс татгалзвал эхнэр нөхөр хоёр хоёул үүнийг доромжлол гэж үздэг.
Төвдийн ууланд
Төвдөд үүнтэй ижил хуулиар амьдардаг олон угсаатан бий. Эхнэрт нь таалагдах л юм бол нөхөр нь эхнэрээ зочилж ирсэн хүмүүст түр ашиглахыг баяртайгаар зөвшөөрдөг байна. Тал засах, бэлгийн дур хүсэл нь өдөөгдөхийг бурхны дээд таалал гэж үздэг. Төвдүүд ерөнхийдөө эрэлттэй хүүхнүүдийг үнэлэх дуртай. Хэрэв тухайн эмэгтэй олон эрэгтэйд таалагдаж байвал үнэхээр мундаг гэсэн үг. Эндээс л онгон охиныг эхнэрээ болгодоггүй уламжлал гарчээ. Эмэгтэй хүн гэрлэхээсээ өмнө биеэ хөндүүлсэн байхаас гадна олон эрэгтэйтэй учирсан байх ёстой. Ингэсэн тохиолдолд л сүйт бүсгүйг гэр бүлийн амьдрал зохиох боломжтой гэж үзнэ.
6 comments
Ямар гоё юм бэ. Монголд тийм байдаг ч болоосой. Харин амар, жинхэнэ аз жаргал биш үү. Мань нь жилд 10-аадхан юмнаас хэтрэхгүй л байна ш дээ.
ene bol baga tsoon buurai vndestenii amid vldeh ydarsan arga l daa.bi nederland neg oros zaluutai yrij suuhad chuka nariig ehner ohinoo hariinhand nair tabij oorsdoo zochinoo ybtal gertee honohgui gaduur baij untuuldag teneg mangariig ni gaihaj bainsaniig oilgoson l doo.getel 150 say hvntei orosuud tsus oitolt bhgui bol dongoj 14000 hvntei chuka nar tesej vldehiin tuld l shine tsus abah gej ter ch dee.neg negenesei 100-200 km hol tsaa buga mallaj amidarah ted nar oor yah yum be dee..
бага цөөн үндэстэн хоорондоо суугаад байлтайн биш цус сэлбэхэл хэрэгтэй л дээ ёстой л амьд үлдэх эцэсийн аргал юм даа
“хүнээр хүн хийж авна” зүгээрч гараагүй үг байх. Манайд ялангуяа говьд бол малд гүйх хүүхэдгүй 2 хөгшин бол ганц охин нь хоноцоос хүүхэд олоод хоцроход битүүхэн баярлаад л байхаас…өөр яах ч билээ дээ …хэдэн мал нь амьжиргааны гол эх үүсвэр…хариулах хүнгүй бол тэр айл тэгээд дуусаа
manaih ch gesen iimerhuu bsn bhoo,
ihenh huuhnuud nohort garalgui torson geree avch yavdag huuhed torvol bayarlaad osgodog bsn yum shig bn lee
Hangaihan dund iim zuil ih bsan yum shig bgaan