Монголчуудын дунд төдийгүй дэлхий дахинаа харшлын өвчлөл эрс нэмэгдэж байгааг тодорхой судалгаанаас харж болно. Тиймээс ургамалын тоосны харшилтай хүмүүст зориулж дараах зөвлөмжүүдийг хүргэж байна.
- Шарилжны төрөл, лууийн овгийн ургамалуудын дохиурын тоосовч задрах үзэгдэл өглөөний 04:00-09:00 цаг, оройн 17:00-22:00 цагуудад эрчимждэг. Энэ үед хаалга, цонхоо онгойлгохгүй байх.
- Машин олон гэртээ агаар чийгшүүлэгч хэрэглэх.
- Гадуур өмсөж явсан хувцсаа битүү орчинд /шүүгээ, уут/ хийх.
- Угаасан хувцсаа гадаа тавихгүй байх.
- Гадуур явахдаа амны хаалтаа зүүх.
- Ургамалтай харьцах бол амны хаалт хэрэглэх хэрэгтэй.
Шарилжны харшилтай хүмүүст царцаа, голионы бэлдмэл хэрэглэх, шарилж буцалгаж уух зэргээр ам дамжсан арга нь шинжлэх ухаанаар батлагдсан эмчилгээ биш юм. Тиймээс шарилж, голионы бэлэн тэр зүйлийг зөөлрүүлж, шингэрүүлээгүй, байгаагаар нь шууд гэнэт хэрэглэвэл харшил өндөртэй, хурц үедээ яваа хүн шоконд орох буюу амьсгал боогдох аюултай гэдгийг мэргэжлийн эмч зөвлөдөг.
Мөн халгай, луулийг хэдийд, яаж зөв хадах тухай зөвлөмжийг Нийслэлийн байгаль орчны газраас өглөө. Хэрэв доорх зөвлөмжийн дагуу тайралтыг тогтмол хийвэл хоёр жилийн дараа гэхэд алаг өвс, үетэн ургамалууд ургаж эхэлдэг байна.
Сонирхуулахад, харшил нь удамших хандлагатай өвчин аж. Жишээлбэл, эцэг эх нь хоёулаа харшилтай бол тэдний дундаас төрөх хүүхдэд удамших магадлал 75 хувь, аль нэг нь харшилтай бол 50 хувийн магадлалтай. Гэхдээ харшлын зовиур нь хамраас нус гоождог, арьсны экземтэй хүний хүүхдүүд яг тийм болно гэсэн үг биш юм байна. Харин ямар нэгэн хэмжээгээр харшламтгай, ямар нэгэн зүйлд хэт мэдрэг байж, улмаар харшилтай болох магадлал өндөр байдаг юм байна.