АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Их Британид хийх Төрийн айлчлал өнөөдөр эхэлнэ. АНУ-ын Ерөнхийлөгч энэ айлчлалдаа гэргий, хүүхдүүд, хүргэнээ дагуулж яваа аж. Трампын айлчлалын үеэр Их Британы 250 мянган иргэн Лондон хотын хөдөлгөөнийг хааж, эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахаар зэхсэн байна.
Эсрэгүүцлийн жагсаал Лондонгийн Трафальгарын талбайгаас Парламентын ордон хүртэл үргэжлэх гэнэ. Энэ жагсаалыг “Трампыг эсэргүүцье”, “Трампыг зогссое” нэртэй хоёр бүлгэм зохион байгуулж байгаа бөгөөд гол төлөөлөгчид нь “The Daily Mail” сонинд “Бид төв Лондоны хөдөлгөөнийг бүхэлд нь хаана. Түүний хор уршигтай бодлогыг Британид хүлээн зөвшөөрдөггүй Трамп ч, дэлхий дахин ч мэдэх болно” гэж ярьжээ.
Хоёр дахь гол жагсаал Их Британийн хатан хааны Букингемийн ордны дэргэд болох юм байна. Орон даяар зохиогдох уг эсэргүүцлийн жагсаалын үеэр 20,0 мянган цагдаагийн офицерууд хамгаалалтад гарах бол Трампын аюулгүй байдлыг хангахад Их Британи улс ойролцоогоор 18 сая фунт стерлинг зарцуулахаар төлөвлөжээ.
Өнөөдөр орой Хатан хаан II Елизаветта АНУ-ын Ерөнхийлөгчид зориулж хүндэтгэлийн хүлээн авалт зохион байгуулах гэнэ. Лондонд болох эсэргүүцлийн жагсаалаас болж Америкийн Төрийн тэргүүн айлчлалынхаа хөтөлбөрийг эргэн харахад хүрсэн. Жишээ нь Трамп хатан хаан Елизаветтын хамтаар Лондоны Мэл гудамжаар алтадсан сүйх тэргээр Букингемийн ордон руу явах төлөвлөгөө гэж “The Sunday Times” сонин мэдээлжээ.