Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны Их баян ууланд зургадугаар сарын 2-ны өдөр аялж явсан таван хүн төөрчээ. Тиймээс Нийслэлийн Онцгой байдлын газрын аврах ангийн алба хаагчид тухайн өдрийн 03:03 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлж 54 настай Э, 50 настай О, 15 настай Ү, 11 настай Б, 9 настай Х нарыг эсэн мэнд олсон байна. Тэднийг тус дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.