Үндсэн хуулийн цэцийн гишүүн Б.Ганзоригийн бүрэн эрхийн хугацаа дөрөвдүгээр сард дуусгавар болсон. Түүнийг УИХ-аас томилсон бөгөөд орлуулж Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Баясгаланг нэр дэвшүүлэхээр болжээ. Тэрбээр, Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад 2018 оны наймдугаар сарын 1-нд ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргаар томилогдсон билээ.
Г.Баясгалан гэж хэн бэ?
ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
1981 онд
Баянхонгор аймгийн 10 жилийн нэгдүгээр дунд сургууль
1986 онд
ОХУ-ын Москвагийн их сургууль
1998 онд
БНЭУ-ын Делигийн их сургуулийг тус тус төгссөн.
Хуульч мэргэжилтэй, Хууль зүйн магистр зэрэгтэй. Орос, Англи хэлтэй.
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
1986-1991 онд
Баянхонгор аймгийн прокурорын газарт мөрдөн байцаагч, хяналтын прокурор, туслах прокурор,
1991-1999 онд
Улсын ерөнхий прокурорын газарт хяналтын прокурор, газрын дарга, зөвлөх,
1999-2001 онд
Хууль зүйн яаманд газрын дарга, Төрийн нарийн бичгийн дарга,
2001-2006 онд
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хуулийн бодлогын зөвлөх,
2006-2012 онд
Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга,
2012-2014 онд
‘Партнерс форэвэр’ ХХК-ын захирал,
2014-2016 онд
МАН-ын даргын зөвлөх,
2016-2018 онд
Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга,
2018 оноос
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд даргаар ажиллаж байна.
Хэрэв УИХ түүнийг дэмжвэл ЗГХЭГ-ын тэргүүн дэд даргыг шинээр томилох асуудал яригдах юм.