МХЕГ-ын даргын баталсан 01/02 тоот удирдамжийн дагуу “Дугвон” ХХК-ийн “Ким Ду Хан”, “Ян Ин Ши Дэ” ХХК-ийн “Ариcу” нэрийн солонгос хоолны газарт урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийжээ.

Шалгалтаар “Ариcу” рестораны махны бэлтгэл, тоног төхөөрөмжийн агуулах руу ороход ариун цэврийн өрөөгөөр дамжин ордог, түүхий эдийн агуулахгүй, түүхий эдийн гэсгээлт боловсруулалт хамт хийгддэг зөрчил илэрсэн байна.

Мөн “Ким Ду Хан” рестораны хөргөлттэй агуулахын хөргүүр эвдэрсэн, технологи урсгал зөрчигдсөн байжээ.

Тус газруудын ажилчид нь эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хугацаандаа ороогүй, эрүүл ахуйн зохистой дадлын бүртгэл хөтлөлтүүд байхгүй, цэвэрлэгээ халдваргүйтгэл хангалтгүй зэрэг зөрчил илэрсэн байна.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн