Умард Ирландын иргэн Аманда Тиг гэгч бүсгүй 300 настай сүнстэй гэрлэсэн гэрлэлт нь амжилтгүй болсон, сүнс нөхөр нь өөрийг нь хөнөөх гэж оролдсон гэж ярьжээ.
Олон хүүхдийн эх тэрбээр 2018 онд Гаитийн далайн дээрэмчин Жек гэгчийн сүнстэй гэрлэсэн юм. Гэтэл сүнстэй гэрлэснээс хойш бие нь муудаж эхэлжээ. Түүний хэлснээр сүнс нөхөр нь түүнийг энергийг хулгайлж байсан гэнэ.
Удалгүй энэ эмэгтэй идээт халдварт өртөж, элэгний хатууралтай болсон тул гэрлэснээсээ хойш хэдэн сарын дараа зөн билигтнүүдэд хандахаас өөр аргагүй болжээ. Ингээд сүнснээс салсан тэрбээр бие нь илт дээрдсэн байна.
Бүсгүй бодит ертөнцийн эрчүүдтэй залхаж эхэлснээс хойш сүнс нөхөртэйгөө танилцжээ. Тэд Ирландын эрэг, олон улсын усан хэсэгт завин дээр гэрлэсэн байна. Аманда Тиг хууль ёсны дагуу нэрээ өөрчлөхийн тулд 6000 евро төлжээ.
Эх сурвалж: iz.ru