“Монгол эрдэнэ” нэгдсэн тайлан тоглолт, үзэсгэлэн болно

2019-05-27 15:131min0
mongol erdene

Монгол Улсын Соёл урлагийн их сургуулийн сургалт, эрдэм шинжилгээ, уран бүтээлийн “МОНГОЛ ЭРДЭНЭ” нэгдсэн тайлан тоглолт, үзэсгэлэн 2019 оны тавдугаар сарын 29-ний 17:00 цагт “Соёлын төв өргөө”-нд болно.

Нэгдсэн тайланд:

17:00 цагаас Үзэсгэлэн (дүрслэх урлаг, фото урлаг шинэ ном, эрдэм шинжилгээ, элсэлт, сургалтын хөтөлбөр, оюутны төслийн)

18:30 цагаас Урлагийн тоглолт тус тус зохион байгуулагдана.

Тоглолт нь Эхлэл буюу уламжлал, Оргил буюу орчин үе, Тайлал буюу ертөнцийн анир гэсэн гурван утга агуулгатайгаар эхлэлээс төгсгөл хүртэл хөтлөгчгүй тоглогдох болно. Тоглолтоор язгуур урлаг, сонгодог урлаг, орчин үеийн урлагийн төрлүүд, мюзикл, СУИС-ийн инновацын бүтээл эртний монгол хөгжмийн аялгуу, хадны зургийг бүжгээр амилуулсан өвөрмөц уран бүтээлүүдээ толилуулах болно. Мөн ОХУ-ын Москва хотноо Ялалтын баярын хүндэтгэлийн тоглолтод оролцсон СУИС-ийн Бадмаараг ахлах сургуулийн найрал дууны хамтлаг “Улаан талбай”-д дуулсан ая дуугаа монголынхоо үзэгчдэд хүргэнэ.

Та бүхнийг СУИС-ийн уран бүтээлч, судлаач багш оюутнуудын уламжлал, шинэчлэлийг хослуулсан уран бүтээл, эрдэм шинжилгээний ололт амжилтаас нэг дор сонирхон, сэтгэлийн таашаал авахыг урьж байна.

Тасалбарыг:

  • https://www.ticket.mn/event/date/2014/
  • Соёлын төв өргөөний касс
  • СУИС-ийн төв байрны Мэдээллийн төв
  • 1900-1800 утсаар үнэгүй хүргүүлэн аваарай.
  • Холбоо барих утас: 11-315630, 70137054, 91012144

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй