Визийн материалыг долоо хоногийн гурван өдөр хүлээн авна

2019-05-25 11:111min0
mater

Ойрын өдрүүдэд БНХАУ-ын ЭСЯ-нд виз мэдүүлэх гэсэн иргэдийн хөлд дарагаджээ. БНХАУ-ын их дээд сургуулиудад суралцах хүсэлтэй иргэдийн тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-нд виз мэдүүлэхээр хандах иргэдийн тоо, дараалал жил бүрийн 7-9 дүгээр сард огцом нэмэгддэг байна.

Тиймээс Гадаад харилцааны яамны Консулын газраас БНХАУ-д суралцах оюутан залуучуудыг цагийг нь тулгалгүйгээр эртнээс визээ мэдүүлэх, одоо суралцаж байгаа оюутнууд зуны амралтаараа эх орондоо ирэхээсээ өмнө тус улсад оршин суух визийн хугацаагаа сунгуулахыг зөвлөж байна. БНХАУ-ын ЭСЯ нь долоо хоног бүрийн Даваа, Лхагва, Баасан гарагуудын 9:30-12:00 цагийн хооронд визийн материал хүлээн авдаг болно.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй