Хэнтий аймгийн Ардчилсан намын хороо өнөөдөр /2019.05.24/ хуралдаж, УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд Ж.Оюунбаатрыг дэвшүүлэх шийдвэр гаргажээ.
Аймгийн намын хороо эл шийдвэрээ Ардчилсан намд хүргүүлж, Үндэсний бодлогын хорооны хуралдаанаар хэлэлцэж баталж өгөхийг хүссэн байна.
Ардчилсан намын шинэчилсэн Дүрмийн хүрээнд намын анхан, дунд шатны гишүүдийн саналаар тодорсон нэр дэвшигчийг хэлэлцэн батлах дүрэмтэй. Өөрөөр хэлбэл, Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны хуралдаанаар Ж.Оюунбаатарыг батламжлах юм. Харин Ардчилсан намын ҮБХ тавдугаар сарын 27-ны өдөр хуралдах юм байна.
Ж.Оюунбаатар нь 2012 онд Хэнтий аймгийн Засаг даргаар сонгогдон ажиллаж байсан. Хэнтийчүүдийн итгэлийг хүлээж чадна гэж Аймгийн намын хороо үзжээ.