Топ модель Э.Одгэрэл Италийн INCANTO брендийн албан ёсны нүүр царай болжээ.
Эмэгтэй хүний гоо үзэсгэлэн, өөртөө итгэх итгэл, дур булаам байдлыг улам нэмэгдүүлэх зорилготой Италийн алдарт INCANTO брeнд нь Топ модель, үзэсгэлэнт Э.Одгэрэл-тэй хамтарсан зураг авалтын нэгдүгээр хэсгийг толилуулсныг INCANTO Mongolia албан ёсны пэйж хуудсаараа дамжуулан мэдээлжээ.
Тус хуудаст мэдээлснээр моделийн зураг авалт нисэх онгоцонд явагдсан бөгөөд Монголын түүхэнд хэзээ ч болж байгаагүй өвөрмөц дүрслэлийг харуулж чадсан.
Мөн энэхүү зураг авалт нь тэр чигтээ бүсгүй хүнийг илэрхийлж байгаа. Бүсгүй хүн амьдралынхаа турш өөрийн үнэ цэнийг тодотгох, тансаг хэрнэ биед эвтэй дотуур хувцсыг эрэлхийлдэг. Бүсгүй хүн амьдралын аяллыг хайрт гэр бүл, дотнын найз нөхөдтэйгөө туулдаг-ийн адилаар сайхан дотуур хувцас мөн эмэгтэй хүний амьдралын нэг салшгүй холбоо.
Хамгийн өндөрлөгт хүрсэн бүсгүй хүн өөрийгөө хайрлах гол зарчмыг мэдээд зогсохгүй торгомсог мэдрэмж, тансаг хийц, чанар нь өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлдгийг мэддэг хэмээн өгүүлжээ.
Эх сурвалж: INCANTO Mongolia
2 comments
eo bolieoo vnen ineedtei haragdaj bnaa ene avgai vneheer hogshirchee odoo bolnoo zaybalii
Сайхан харагдаж байна. Ингэж биеэ авч явна гэдэг сайхан хэрэг. Бүү атаархаа.