Дорнын Бүгд Найрамдах Уругвай Улсаас Монгол Улсад суух Өргөмжит консулаар “Алтан Дорнод Монгол” ХХК-ийн захирал Т.Ганболдыг томилжээ. Тэрээр өнөөдрөөс үүрэгт ажилдаа оржээ.
Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг Өргөмжит консул Т.Ганболдод өнөөдөр экзекватурыг нь гардуулан өгч, үүрэгт ажилдаа албан ёсоор орж байгаатай нь холбогдуулан ажлын амжилт хүссэн байна. Уулзалтын үеэр Монгол, Уругвайн хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, Уругвай улсын хөгжил, хөдөө аж ахуйн салбар дахь арвин туршлагаас Монголд нэвтрүүлэх боломжийн талаар санал солилцсон аж.
Тухайн улсад суух Өргөмжит консулыг Монгол Улс болон тус улсаас томилдог ба хоёр орны аль ч улсын иргэн байж болдог юм байна.
1 comment
Аймр хол цөлөгдөөд нааснн