“Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал болж байна
2017-04-28 11:54

“Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал болж байна. Хурал тус компанийн байр болох “Хангарьд” ордны баруун талд “Финанс” төвд болж буй юм.
Хурал өглөөний 08:00 цагт эхэлсэн бөгөөд эхний 30 минутад оролцогчдоо бүртгэжээ. Энэ үеэр компанийн 2016 оны ажлын үр дүн болон энэ жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэх аж. Тус компанийн зүгээс жилийн тайлангаа тэр бүр гаргадаггүй. Мөн олон нийтэд ойлгомжгүй байдаг олон асуудал нээлттэй болж магадгүй юм байна.
“Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг 2.5 сая иргэн, 533 аж ахуйн нэгж эзэмшдэг баг хамгийн олон хувьцаа эзэмшигчтэй компани юм.
Эх сурвалж: https://ubinfo.mn/read/6031