Энэ сарын 07-ны өдөр Хөвсгөл аймагт хадам дүү нь хүргэн ахыгаа буудаж амь насыг нь хөнөөсөн харамсалтай хэрэг гарчээ.
Тодруулбал, Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын хоёрдугаар багт оршин суух 26 настай эрэгтэй Б, хүргэн ах 36 настай У-г буудан хороосон байна. Талийгаач эрэгтэй нь хадам дүүгээ архи уулаа хэмээн зандарсны улмаас ийнхүү буудуулсан байна.
Хэргийн газраас цагдаагийн бүрэлдэхүүн ТОЗ-8 маркийн бууг эд мөрийн баримтаар хураан авч сэжигтэн Б гэгчийг цагдан хорьж, хэргийг шалгаж байна.