Дулааны улирал эхэлж, авто замын нөхцөл сайжирч, иргэдийн зорчих эрэлт нэмэгдсэнтэй холбогдуулж Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Шадивлангийн суурьшлын бүсийн иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг Ч:22 “Шадивлан-Бөмбөгөр-Чингис СООСЭ ДС-Далангийн зам” чиглэлийг Шадивлангийн уулзвараас дээш 2.1км сунгаж 2019 оны тавдугаар сарын 01-ний өдрөөс эхлүүлээд байна.

Мөн Авто худалдааны цогцолбор хүрэх иргэдийн нийтийн тээврээр хурдан, шуурхай үйлчлүүлэх боломжийг нэмэгдүүлэх зорилгоор Ч:60 “Авто худалдааны цогцолбор-Саппоро” чиглэлийн өдөрт үйлчлэх тээврийн хэрэгслийн давтамжийг 2 дахин нэмэгдүүлж, үйлчилгээг тавдугаар сарын 01-ний өдрөөс эхлүүллээ.

Авто худалдааны чиглэлд өдөр бүр Саппоро худалдааны төвөөс өглөөний 07:55 цагаас оройн 18:10 цаг хүртэл нийтийн тээврийн автобус 1 цаг тутамд үйлчилнэ.

Иймд иргэд та бүхэн нийтийн тээврийн үйлчилгээг сонгож хурдан, шуурхай зорчино уу.

Эх сурвалж: Нийтийн тээврийн үйлчилгээний газар

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн