Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газартай хамтран өнгөрсөн амралтын өдрүүдэд Баянхутаг сумын нутагт иргэд хууль бусаар шинээр газар хөндөн байгалийн өнгөт чулуу олборлосон зөрчлийг илрүүлж 187 ширхэг байгалийн өнгөт чулуу болон газар ухахад ашигладаг багаж, эд зүйлийг хураан авчээ.
Өнгөт чулуу түүсэн иргэд “Ажлын байр олдохгүй байгаа учир орлого олох үүднээс чулуу түүсэн” гэж тайлбар хэлдэг бөгөөд аймгийн Мэргэжлийн хяналтын газрынхан тус аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын ажлын байрны нэгдсэн зар, орон нутгийн зарим фэйсбүүк групп дээр байгаа ажлын байрны заруудыг нийтэлж, хууль зөрчин хялбар аргаар ашиг орлого олох хандлагаа өөрчилж, газар шороогоо ухаж байгаль орчноо сүйтгэхгүй байхыг уриалжээ.