“People” сэтгүүлийн төлөөлөгчид оны хамгийн сайхан эмэгтэйгээр Америкийн жүжигчин, 47 настай Женнифер Гарнерыг нэрлэсэн байна. “Тэр бол гайхалтай жүжигчин, гурван хүүхдийн ээж, олон нийтийн идэвхтэн бүсгүй. Женнифер өдөр бүр дэлхий ертөнцийг илүү сайхан болгоход хувь нэмрээ оруулдаг” гэж сэтгүүлийн редакциас тэмдэглэжээ.
Женнифер Гарнер 1995 оноос хойш жүжигчний карьераа эхлүүлсэн юм. Тэрбээр “Тагнуулч эмэгтэй” цувралын дүрээрээ “Алтан бөмбөрцөг”-ийн шагналыг авч байлаа.
Өнгөрсөн онд хамгийн сайхан эмэгтэйн чансааг дуучин Пинк тэргүүлсэн юм.