Японы “Mitsubishi” компани Pajero загварын жийпээ дотоод зах зээл дээрх худалдаалахаа зогсоож байгаагаа зарлалаа. Энэ авто үйлдвэрлэгч алдарт загвараасаа тусгайлан “Final Edition” буюу 700 ширхгийг үйлдвэрлэх юм байна. Сүүлчийн загварын худалдан авагчдад “Mitsubishi”-гийн лого бүхий “Citizen”-ий механик цаг бэлэглэхээр болжээ. Pajero-гийн сүүлчийн загварыг ирэх наймдугаар сард худалдаж эхэлнэ гэж “Mitsubishi”-гийн хэвлэлийн албанаас мэдээлсэн байна.
Японы домогт жийпний экспортын зах зээл яах нь одоогоор тодорхойгүй байна.
Mitsubishi Pajero 1982 онд зах зээлд гарч ирж, найдвартай, энгийн, туулах чадвар сайтай гэдгээ авто сонирхогчдын дуртай хөлөг болсон юм.