МАХН-аас Хэнтий аймгийн 42-р тойрогт болох нөхөн сонгуульд өрсөлдөхөө өнөөдөр (2019.04.22) албан ёсоор зарлалаа.
Энэ талаар тус намын дэд дарга С.Ганбаатар “Н.Энхбаяр даргыг Хэнтий аймгийн ард иргэд Хэнтийгээр овоглодог хүн гэж үздэг. Н.Энхбаяр даргын аав нь Архангай, ээж нь Хэнтий нутгийн хүн. Н.Энхбаяр дарга олон сайхан үйл хэргээр монголын ард түмэнд танигдсан. Энэ асуудлаар МАХН-ын эрх бүхий байгууллага ойрын үед шийдвэрээ гаргана” гэлээ.
МАХН энэ нөхөн сонгуульд онцгой ач холбогдол өгч байгаа юм байна. Учир нь тулгамдаад байгаа засаглалын асуудлыг шийдэх, засаглалын хямралаас болж нийт сонгогчид, иргэдийн зөрчигдөж байгаа эрхийг хамгаалах үйл ажиллагаагаа тууштай үргэлжлүүлж, дараагийн түвшинд хүргэх зорилготой гэсэн тайлбарыг өглөө.
МАХН өнгөрсөн амралтын өдөр буюу энэ сарын 20-ны өдөр бага чуулганаа хуралдуулж, УИХ-ын нөхөн сонгуульд оролцох шийдвэрээ гаргажээ.