Богд ууланд дахин түймэр гарсан тухай мэдээллийг өчигдөр (2019.04.18) бид хүргэсэн. Албаныхны мэдээллээр Мэдээлэл шуурхай удирдлагын төвд өчигдөр 15:15 цагт Богд уулын Хийморийн овоо орчимд буюу “Чандманы-Ам” гэдэг газар түймэр гарч байна гэсэн дуудлага иржээ.

Дуудлагын дагуу:

-тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн 17 алба хаагч, 4 автомашинтай 8 км зам туулан 16:08 цагт,

нэмэлт дуудлагаар:

-Нийслэлийн Аврах ангийн 10 алба хаагч, 2 автомашинтай 15 км зам туулан 16:32 цагт,

-Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн 7 алба хаагч, 1 автомашинтай 24 км зам туулан 17:09 цагт,

-Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 15 км зам туулан 16:53 цагт,

-Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 40 км зам туулан 18:40 цагт тус тус очиж,

-мөн НОБГ-ын 5 алба хаагч, 1 автомашин,

-дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн 10 алба хаагч, 2 автомашин,

-Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 12 ажилтан, 2 автомашин, нийт 77 хүн, 16 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 16:43 цагт цурманд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна гэж мэдээллээ. Түймэрт нийт 5 орчим га талбай шатсан байна.

Мөн тус дүүргийн 4 дүгээр хороо, “Ханбогд” хорооллын 302, 303 дугаар байр гадна хана, хураалттай хөөс шатаж байна гэсэн дуудлагыг 04.18-ны өдрийн 17:17 цагт хүлээн авчээ. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 10.5 км зам туулан 17:31 цагт очиж, 25 минут ажиллаж унтраасан байна.

 

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн