Татан буугдсан Капитал банкны хадгаламж эзэмшигчид өнөөдрөөс буюу 2019 оны дөрөвдүгээр сарын 19-ний баасан гарагийн 09.00 цагаас эхлэн ХААН Банкны дараах салбаруудаас нөхөн төлбөрөө авах боломжтой болжээ. Тухайлбал, Улаанбаатар хотод 19 тооцооны төв Орон нутагт 16 аймгийн 32 тооцооны төвөөр тус тус олгоно.
Улаанбаатар хотод нөхөн төлбөр олгох тооцооны төвүүд
Тооцооны төвийн нэр | Албан ёсны дэлгэрэнгүй хаяг | Цагийн хуваарь
/Даваа-Баасан/ |
Тэнгис т/т | ЧД, 5-р хороо, 6-р хороолол, Самбуугийн гудамж, 19-1 тоот
(Victoria center) |
09:00-17:00 |
Багатойруу т/т | ЧД, 4-р хороо, Бага тойруу, 15-р байр
(Улаанбаатар шилэн банкны замын эсрэг талд) |
09:00-17:00 |
Баруун хүрээ т/т | БГД, 8-р хороо, 4-р хороолол, Өргөө кино театрын урд Lucky mart байр (Өргөө-1 кино театрын замын баруун урд) | 09:00-17:00 |
Дархан плаза т/т | БГД, 9-р хороо, Дархан нэхий компанийн байр, 1 давхарт
(3, 4-р хорооллын эцэст И-Март худалдааны төвийн зүүн талд) |
09:00-17:00 |
Чингэлтэй т/т | ЧД, 2-р хороо, Баруун 4 зам, Голомт хотхоны замын эсрэг талд | 09:00-17:00 |
17-гийн буудал т/т | ЧД, 13-р хороо, “Далай хүү” худалдааны төвийн 1 давхарт | 09:00-17:00 |
Нарантуул т/т | БЗД, Нарантуул ОУХТ, “Баялаг ундраа” худалдааны төв, 1 давхар | 10:00-18:00
/Мягмарт амарна/ |
Их зах т/т | БЗД, Нарантуул ОУХТ, өргөтгөлийн зах дотор | 10:00-18:00
/Мягмарт амарна/ |
Дөчин мянгат т/т | СБД, Барилгачдын талбайн Зүүн талд ХААН Банк | 09:00-17:00 |
Хүнсний нэг т/т | СБД, Барилгачдын талбайн Зүүн талд ХААН Банк | 09:00-17:00 |
Үйлдвэр комбинат т/т | ХУД, 2-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Т-Ноос ХХК байр | 09:00-17:00 |
Номин Юнайтед т/т | ХУД, 2-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Номин юнайтед оффисын 1 давхарт | 09:00-17:00 |
Сонгинохайрхан т/т | СХД, 6-р хороо, Ханын материал, Үйлдвэрчний эвлэл гудамж,
Содон хорооллын 103-р байрны 106 тоот |
09:00-17:00 |
Зүүнсалаа т/т | СХД, 7-р хороо, Баянхошуу 40-20а тоот, Сувдан төв | 09:00-17:00 |
Ард т/т | ЧД, 1-р хороо, 1-р 40 мянгат 8,9-р байрны дунд
(хуучнаар “Ард кино театр”-ын урд талд) |
09:00-17:00 |
Драгон т/т | СХД, 29 хороо, Драгон автотерминал байрны 2 давхарт | 09:00-17:00 |
Цамбагарав т/т | СХД, 15-р хороо, 1-р хороолол, Москвагийн гудамж 44-р байр (Цамбагаравын автобусны буудлын баруун талд) | 09:00-17:00 |
Багануур төв т/т | Наран хороолол, Д.Нацагдоржийн гудамж, 9-1 тоот | 09:00-17:00 |
Багануур Гүн галуут т/т | Наран хороолол, 5-р хороо, Залуус хэсэг | 09:00-17:00 |
Орон нутагт нөхөн төлбөр олгох тооцооны төвүүд
Аймаг | Тооцооны төвийн нэр | Албан ёсны дэлгэрэнгүй хаяг | Цагийн хуваарь
/Даваа-Баасан/ |
Дархан-Уул | Их сургууль т/т | Дархан сум, 12-р баг, Найрамдал талбай дахь Дархан салбарын байр 1 давхарт | 09:00 – 17:00 |
Төв т/т | Дархан сум, 5-р баг, ХААН Банк | 09:00 – 17:00 | |
Орхон | Оюут т/т | Баян-Өндөр сум, Оюут баг, Сэлэнгэ зочид буудлын урд Оюут төвд | 09:00 – 17:00 |
Төв т/т | Баян-Өндөр сум, Согоот баг, Баян худалдааны төвийн баруун талд | 09:00 – 17:00 | |
Баян-Өлгий | Өлгий т/т | Өлгий сум, 5-р баг | 08:00 – 16:00 |
Төв т/т | Өлгий сум, 5-р баг | 08:00 – 16:00 | |
Баянхонгор | Хонгор т/т | Баянхонгор сум, 1-р баг, Жаргалант төвийн 1 давхарт | 09:00 – 17:00 |
Төв т/т | Баянхонгор сум, Номгон 1-р баг, Булган худалдааны төвийн урд | 09:00 – 17:00 | |
Говь-Алтай | Баяншанд т/т | Шинэ Алтай захын конторын 1 давхарт /Баасан, бямба гарагт амарна/ | 09:00 – 17:00 |
Төв т/т | Есөнбулаг сум, Хантайшир гудамж, Харзат баг, Аймгийн төв талбайн баруун хойд талд | 09:00 – 17:00 | |
Дорноговь аймгийн Замын-Үүд | Замын-Үүд т/т | Замын-Үүд сум, 1-р баг, Ханшонхор буудлын замын эсрэг талд | 09:00 – 17:00 |
Хороолол т/т | Замын Үүд сум, 1-р баг, Ардчилсан намын байр 1 давхарт | 09:00 – 17:00 | |
Дорнод | Төв т/т | Хэрлэн сум, 7-р баг, ХААН Банк | 09:00 – 17:00 |
Хэрлэн т/т | Хэрлэн сум, 6-р баг, 19-р байр | 09:00 – 17:00 | |
Завхан | Арал т/т | Улиастай сум, Богдын гол баг | 09:00 – 17:00 |
Төв т/т | Улиастай сум, Жинст баг | 09:00 – 17:00 | |
Өвөрхангай | Дэлгэрэх т/т | Арвайхээр сум, 3-р баг, Техникийн захын хойно | 09:00 – 17:00 |
Төв т/т | Арвайхээр сум, 5-р баг | 09:00 – 17:00 | |
Өмнөговь | Төв т/т | Даланзадгад сум, 3-р баг | 09:00 – 17:00 |
Даланзадгад т/т | Даланзадгад сум, 3-р баг | 09:00 – 17:00 | |
Сэлэнгэ | Гааль т/т | Сүхбаатар сум, 3-р баг, Гаалийн байран дотор | 09:00 – 17:00 |
Төв т/т | Сүхбаатар сум, 6-р баг | 09:00 – 17:00 | |
Төв | Зуунмод т/т | Зуунмод сум, Худалдааны гудамж | 09:00 – 17:00 |
Нэг цэг т/т | Зуунмод сум, 1-р баг, ЗДТГ-ын баруун талд | 09:00 – 17:00 | |
Увс | Дөрвөн зам т/т | Улаангом сум, 4-р баг | 08:30 – 16:30 |
Төв т/т | Улаангом сум, 5-р баг | 08:00 – 16:00 | |
Ховд | Жаргалант т/т | Жаргалант сум, Цамбагарав баг | 08:00 – 16:00 |
Төв т/т | Жаргалант сум, Жаргалан баг | 08:00 – 16:00 | |
Хөвсгөл | Дэлгэрмөрөн т/т | Мөрөн сум, 8-р баг | 09:00 – 17:00 |
Төв т/т | Мөрөн сум, 7-р баг | 09:00 – 17:00 | |
Хэнтий | Төв т/т | Өндөрхаан хот, 3-р баг, Тээвэрчдийн гудамж, 4-55, Аймгийн спорт хорооны хойд талд | 09:00 – 17:00 |
Хэрлэн т/т | Хэрлэн сум, 3-р баг, ЗДТГ-ын урд талд | 09:00 – 17:00 |
Капитал банкинд харилцах, хадгаламж эзэмшигч иргэдийн овог нэр, нөхөн төлбөрийн мөнгөн дүн бүхий баталгаажсан жагсаалтын дагуу бид мөнгийг ямар нэгэн шимтгэл хураамжгүй олгох бөгөөд дараах бичиг баримттай Хавсралт 1, 2-т заасан тооцооны төвүүдэд өөрийн биеэр хандаж, нөхөн төлбөрөө авна уу.
Харилцах, хадгаламж эзэмшигч иргэдийн хувьд иргэний үнэмлэх, эсхүл хүчинтэй хугацаатай гадаад паспорт (Иргэний үнэмлэхээ гээгдүүлсэн иргэдийн хувьд Улсын бүртгэлийн тамгатай лавлагаа авчрах). Гадаадад байгаа, эсхүл биечлэн ирэх боломжгүй харилцах, хадгаламж эзэмшигч бол бичгээр гаргасан итгэмжлэлтэй итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан нөхөн төлбөрөө авч болно. Гадаадын иргэн бол гадаад паспорт, эсхүл Монгол Улсад оршин суух үнэмлэх.
Хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээний эх хувь, мөн хуулийн этгээдийг төлөөлөгч иргэний хүчин төгөлдөр иргэний үнэмлэх, гадаадын иргэн бол гадаад паспорт, эсхүл Монгол Улсад оршин суух үнэмлэх шаардлагатай.
Дансан дахь мөнгөн хөрөнгийг захиран зарцуулах албан тушаалтанд эрх олгосон эрх бүхий этгээдийн итгэмжлэл, эсхүл тушаал, шийдвэр хэрэгтэй. Нөхөн төлбөр авах иргэдийн нэр дээр үүсгэсэн түр дансанд мөнгө нь байршсан төдийгүй хуулийн дагуу нөхөн төлбөрийг гурван жилийн хугацаанд нэхэмжлэх эрхтэй болно.
Тиймээс та бүхнийг хүлээцтэй хандаж, хамтран ажиллахыг хүсье. Өндөр настай болон эрүүл мэндийн шалтгаантай иргэдийг харгалзах хүнтэй үйлчлүүлэхийг зөвлөж байна.