Капитал банкны үйлчлүүлэгч өндөр настнуудад цаашид ХААН банкаар дамжуулан тэтгэвэр олгох болсныг НДЕГ-аас мэдээллээ.
ТЭТГЭВЭР АВАГЧДЫН АНХААРАЛД
Капитал банк татан буугдсан тул тус банкаар үйлчлүүлж байсан тэтгэвэр авагчдын тэтгэврийг 5 дугаар сараас эхлэн ХААН банкаар дамжуулан олгох болсныг мэдэгдье. Өмнөх саруудын тэтгэврээ аваагүй тэтгэвэр авагчид 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс хойш ХААН банкинд бичиг баримттайгаа очиж тэтгэврээ авна уу.
НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР