Тээврийн цагдаагийн алба өнгөрсөн амралтын өдрүүдэд 473 дуудлага хүлээн авснаас, зам тээврийн ослын шинжтэй 330 зөрчлийг шалгажээ. Нийт бүртгэсэн осол, хэргийн улмаас нийслэлд нэг хүний амь нас хохирч, 12 хүн бэртжээ.
Тухайлбал, энэ сарын 14-ний 16.00 цагийн орчим Дорноговь аймгийн Айраг сумын нутаг “Баруун бэлх” гэх газар, цардмал замд “Lexus RX” маркийн автомашин улсын дугааргүй ИЖ-5 маркийн мотоциклтой мөргөлдөж, мотоциклын жолооч 58 настай Э-н амь нас хохирсон байна.
Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооллын уулзварт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа “Suzuki Wagon”, “T.Pruis” маркийн автомашинтай мөргөлджээ. Уг ослоор нэг хүн гэмтсэн байна. Замын цагдаа нар эдгээр өдрүүдэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 92 жолоочийг илрүүлэн, хуулийн дагуу хариуцлага тооцжээ.