Онцгой байдлын ерөнхий газраас нийслэлийн Засаг даргын тамгын газартай хамтран нийслэлийн хэмжээнд зохион байгуулж буй Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль өнөөдөр (2019.04.24) эхэллээ. Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль нь гурван үе шаттайгаар зохион байгуулагдах юм.
Хоёрдугаар шат нь маргааш 07:00-09:30 цагийн хооронд үргэлжлэх бөгөөд зарлан мэдээллийн дуут дохионы цамхагаар “Газар хөдлөлт” болсон тухай зарлан мэдээлэл дамжуулах үед нийслэлийн 45 мянга гаруй орон сууцны 480 мянган иргэд гамшгаас хамгаалах 111 аюулгүйн талбайд гарах ёстой юм.
Тиймээс нийслэлийн хэмжээнд байдаг 111 аюулгүй талбайг дүүрэг тус бүрээр нь танилцуулж байна.