Малчид, иргэдэд зориулсан мэдээ:
Өнөөдөр говь, талын нутгаар салхи шуургатай байна.
2019 оны 04 дүгээр сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:
Баруун аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Завхан голын эх, Идэр ,Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчим, Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 7-12 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар 15-20 градус, бусад нутгаар 12-17 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. 13-15 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 1 градус хүйтэн, харьцангуй чийг 40 хувь, агаарын даралт 867 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.