Дуучин асан Нара буюу М.Нарантуяагийн хувийн амьдрал саяхан нэг хэсэг олны анхааралд орсон. Одоо хүүгийнхээ эцгээс тэтгэмж авч чадах эсэх хуулийн асуудал үлдсэн гэж байгаа. Тэгвэл Нара дахиад л хууль хяналтын байгууллагаар явах болжээ. Гэхдээ энэ удаад түүний хувийн амьдралтай холбоогүй, харин нэрийг нь ашигласан гэх асуудал гарчээ.
Энэ талаар тэрээр өөрийн цахим хуудсандаа ийн мэдэгджээ.
“Миний болон хүүгийн минь нэр зургаар элдэв үнэн худал эсвэл арилжааны чанартай зүйл хийж байгаа бүх пэйж хуудас болон аккаунтуудыг бүгдийг нь цахим гэмт хэрэгтэй тэмцэх газарт өгч хууль журмынх нь дагуу арга хэмжээ авах болохоо мэдэгдэж байна!!!
Олон түмнийг төөрөгдүүлж, өгөхгүй бэлэг сэлтээр хууран мэхэлж, хандагч олон болгох гэсэн увайгүй үйлдлээ зогсоохгүй бол хууль дүрэмтэй улсад амьдардагаа үзэх болно шүү!!!” гэжээ.
Олныг төөрөгдүүлж ашиг, хонжооны араас хууран мэхлэх замыг сонгодог хэн бүхэн олны танил хүмүүсийн нэр, зургийг ашиглах явдал газар явахгүй, хол хүрэхгүй баригдах нь тодорхой. Харин ард нь үүрэх хариуцлага хатуу. Иргэд ч энэ тал дээр анхаарал, сэрэмжтэй байж, залилагч нарт хууран мэхлэгдэхээс болгоомжлохыг энэ дашрамд сануулъя.
Мөн Нараг гэр хороололд гарсан уу гэх нэр бүхий зураг цахим сүлжээнд нэлээд тархаж шүүмжлэл, магтаалыг хослуулан байсан юм. Харин түүний хувьд Сэлэнгэ аймаг, Мандал сум, Түнхэл тосгон, Шонхор баг дахь зөгийний аж ахуйн ажилдаа орсон үеийн зураг нь байсан бололтой. Хүүгээ хөдөлмөрт сургаж буй зургаа ч оруулсан байгаа юм. Монголчуудын гэнэн туйлшрал хандалтын араас хөөцөлдөгсдөд нэлээд нэмэр болох юм даа.