2019-04-12 12:271min00

1000 алба хаагч Сүхбаатар талбайд “цугларна”

lllllll

Онцгой байдлын байгууллагын түүхт 15 жилийн ой ирэх зургадугаар сард тохионо. Түүхэн ойг угтан ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник-спортын хорооноос Онцгой байдлын алба хаагчдын бие бялдрын ерөнхий хөгжлийн 224 тоот дасгалыг 1000 алба хаагчаар Сүхбаатар талбайд хийлгэхээр бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Бие бялдрын ерөнхий хөгжлийн 224 тоот дасгалд төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид хамрагдах юм. Орон нутгаас Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид бэлтгэл сургуулилтыг тогтмол хийж, үүргээ амжилттай биелүүлж байгаа дасгал сургуулилтын бичлэгийг хүргэж байна.

Эх сурвалж: ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй