БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун тус улсын хамгийн дээд удирдлага Төрийн зөвлөлийн тэгүүлэгч дахин сонгогдсон тухай өнөөдөр “Солонгосын төв цахилгаан мэдээ” (CТЦМ) агентлаг мэдээллээ. “Энэ сарын 11-нд Пхеньян хотод болсон Ардын дээд хурлын (АДХ)-ын 14 –р сонгуулийн анхдугаар зөвөлгөөн нөхөр Ким Жон Уныг Төрийн Зөвлөлийн тэргүүлэгчид дэвшүүлсэн юм” гэж уг мэдээлэлд тэмдэглэжээ.
CТЦМ агентлагийн бичиж буйгаар АДХ-ын депутатууд Ким Жог Уныг тус албанд бүх ард түмний саналаар дэвшүүлж байгаа хэмээн тунхаглажээ. АДХ мөн тус улсын шинэ Засгийн газрын бүрэлдэхүүн болон Ерөнхий сайдыг сонгожээ.
БНАСАУ-ын Ерөнхий сайдад Ким Жэ Ён томилогдсон бөгөөд тэрээр дөрөвдугаар сарын 10-ны өдөр Солонгосын хөдөлмөрийн намын Төв хорооны улс төрийн товчооны гишүүнээр болон тус намын Цэргийн төв хорооны гишүүнээр тус тус сонгогдсон тухай CТЦМ онцолсон байна.