Хуримын гэрэл зурагчид ажлаа гүйцэтгэж байх үедээ хуримлаж буй хосуудын гэр бүлийн амьдрал удаан үргэлжилдэггүй хэд хэдэн шинжийг олж ажиглажээ. Тэд Reddit-ээр ярилцаад, удахгүй салах хосуудын шинжийг жагсаасан байна.
Залуу гэр бүлийн сайн сайхан амьдралын хамгийн айх ёстой шалтгаан бол баярынхаа үеэр хэрэлдэж муудалцах юм. “Бид сүйт залуугийн нүүрэн дээр инээмсэглэл тодруулахын тулд фотошоп хүртэл ашиглах шаардлага ч гардаг” гэж нэгэн гэрэл зурагчин өгүүлжээ.
Шинэхэн хосууд удаан хугацаагаар дуугүй байх нь ч удахгүй салахын цондон гэнэ. Сүйт бүсгүй, түүний ээж хоёр чанга чангаар их юм ярьж, харин сүйт залуу дуугүй суух нь бас удахгүй салах магадлалтайн шинж.
Бас нэгэн гэрэл зурагчны тэмдэглэснээр сүйт залуу нь найзуудтайгаа ковбойн дүрээр зургаа авахуулахыг хүстэл сүйт бүсгүй нь түүнийг йорктой зургаа авахуулахыг ятгажээ. Ингээд гэрэл зурагчин тэдний хуримын гэрэл зурагны талыг нь л угааж байтал нөхөр нь эхнэрээсээ салснаа дуулгасан байна.
Эх сурвалж: Iz.ru