Warner Bros кино студи АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг зохиогчийн эрхийг зөрчсөн хэрэгт буруутгалаа.
Америкийн төрийн тэргүүн Твиттертээ сонгуулийн өмнөх кампанит ажлын хэсэг байсан нэгэн бичлэгийг нийтэлсэн байна. Бичлэгийг гуравхан цагийн дотор нэг сая хүн үзжээ.
Энэ бичлэгийн цаана хөгжмийн зохиолч Ханс Циммерийн Бэтмений тухай кинонд зориулан бичсэн дуу явж байсан аж. Энэ нь кино студийнхны дургүйцлийг төрүүлж, зохиогчийн эрхийг зөрчсөн асуудлаар гомдол гаргасан байна.
Warner Bros компани хуульчдаар дамжуулан энэ бичлэгийг устгуулах болно гэж мэдэгджээ.
Эх сурвалж: Buzzfeed