Хүүхэд өдөрт нэг л өндөг идээд байхад л өсөлт хоцрохоос гайхалтайгаар сэргийлж чадна. Энэ дүгнэлтийг Сент-Луис дахь Вашингтоны их сургуулийн судлаачид гаргажээ.
2015 онд явуулсан энэ судалгааг “Pediatrics” сэтгүүлд нийтэлсэн байна. Эрдэмтэд Эквадорын Котопахи мужид очиж, бага насны хүүхэдтэй гэр бүлүүдэд өндөг үнэгүй тараасан байна.
Ингээд 6-9 сартай 160 хүүхдийг туршилтад хамруулж, хагас жилийн турш ажиглажээ. Мөн 80 хүүхэдтэй хяналтын бүлгийнхэнд өндөг өгөөгүй байна.
Өрх бүр хүүхдүүдээ юу идсэн тухай долоо хоног бүр бичиж өгч, хүүхдүүдийг эмнэлгийн үзлэг шинжилгээнд тогтмол оруулж байв.
Тэгтэл өндөг иддэг бүлгийн хүүхдүүдийн дунд өсөлтийн хоцрогдол хяналтын бүлгийнхээс 47 хувиар бага ажиглагдсан байна. Мөн цуснаас нь шинжилгээ авч үзэхэд өндөг идсэн хүүхдүүдийн цусанд тэжээллэг бодис илүү их байжээ.
“Хүүхдүүдэд өндөг хэрэглүүлэх нь ямар үр дүнтэй болохыг үзээд бид асар их гайхсан шүү” хэмээн судалгаанд оролцсон доктор Лара Ианотти мэдэгджээ.
Эх сурвалж: Lifter.com.ua