Хууль бусаар гар утас худалдан борлуулдаг гурван ченжид эрүүгийн хэрэг үүсгэн, шалгаж байна. цагдаагийн байгууллагаас халаасны хулгайн гэмт хэрэг үйлддэг гурван бүлэг 18 этгээдийг дайчлан баривчилж, шалгасан байна.

Энэ ченжүүдээс хууль бусаар олж авсан, гарал үүсэл нь тодорхойгүй 70 гаруй гар утсыг хурааж авчээ. Одоогоор утсыг таниулах, эздэд нь хүлээлгэн өгөх ажил үргэлжилж байна Тиймээс гар утсаа хулгайд алдсан иргэд нийслэлийн Цагдаагийн газрын Мөрдөн шалгах газарт хандах боломжтой. Цагдаагийн байгууллагаас цаашид хууль бусаар гарт утас худалдан борлуулж буй ченжүүдтэй эрчимтэй тэмцэнэ гэдгийг хэлж байна.

Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар нийтийн тээврийн автобусанд үйлдэгдэх халаасны хулгайн хэрэг нэмэгдэх хандлагатай болсон байна.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн