Траншейны нүхэнд бага насны охин унаж амиа алджээ

2017-04-25 15:591min0
траншэйн

Дархан-Уул аймгийн Дархан сумын X багт байрлах 4-2 дугаар  байрны өмнөх бохир усны худагт  бага насны хүүхэд унаж эндсэн харамсалтай хэрэг гарчээ. Хэргийн талаарх дуудлага аймгийн Онцгой байдлын газарт 23:15 цагт ирсэн байна. Гал унтраах, аврах 22 дугаар ангийн дөрвөн албан хаагч траншейны нүхнээс гурван настай охины цогцсыг  гарган, хэргийг шалгуулахаар цагдаагийн байгууллагад шилжүүлжээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй