Г.Равжаа

УИХ-ын гишүүн Б.Батзориг ХХААХҮ-ийн сайдаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулж, ЖДҮХС-гаас УИХ-ын гишүүдэд хууль, журам зөрчин зээл олгосон гэх хэрэгт холбогдон яллагдагчаар татагдсан билээ. Улмаар түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр Улсын ерөнхий прокурор УИХ-д хандсан ч гишүүд нь өнгөрсөн өвөл хаацайлан үлдсэнийг уншигчид санаж буй нь лавтай.

УИХ-ын гишүүн Б.Батзоригт холбогдох үйлдлийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст үргэлжлүүлэн шалгаж буй бөгөөд зарим зээлийг хууль, журмын дагуу олгосон нь тогтоогдсон учир хэрэгсэхгүй болгож байгааг эх сурвалжууд мэдээлэв. Тухайлбал, ХХААХҮ-ийн сайд 2018 онд А/141 дугаартай тушаал гаргаж, ЖДҮХС-гаас “MS Guamaral” брэндийн хувцас хөгжүүлэх төсөлд 50 сая, “Уран өв” хүүхдийн хувцас үйлдвэрлэх төсөлд мөн хэмжээний, “Газар шим” төсөлд дээрхтэй адил дүнтэй, “Эрчимжүүлсэн үнээний ферм” төсөлд 100 сая төгрөгийн зээл олгох шийдвэр гаргахдаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй хэмээн шалгасан аж.

Эдгээр үйлдлийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэн хаахаар болжээ. Мөн иргэн Х.Батбаярын “Чанар гутлын үйлдвэр” төсөлд 150 сая, “Органик хүнс трейд” ХХК-ийн жигнэмэг, өрмөнцрийн үйлдвэрийн төсөлд адил хэмжээтэй зээл олгохдоо албан тушаалаа ашигласан байж болзошгүй үйлдлийг нь ч хэрэгсэхгүй болгосон байна.

Эх сурвалж:

 

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн