Токиогийн шүүх өнгөрсөн сард батлан даалтаар суллагдаад байсан “Ниссан моторс” компанийн захирал асан Карлос Гоныг компанийн хөрөнгийг ашигласан хэргээр дахин баривчилжээ. Энэ талаар Японы NHK телевиз мэдээлсэн байна.
“Ниссан моторс” компани 34 тэрбум гаруй ам.долларыг Карлос Гоны танилын ажиллуулдаг Оман дахь компанийн борлуулагчид төлсөн талаар Карлос Гон компаний хөрөнгийг хувьдаа ашиглах зорилгоор завшсан гэж телевизийнхэн мэдээлжээ.
Тодруулбал, энэ мөнгийн тус компанийн захирал асан Карлос Гоны өмч усан онгоцны төлбөрийг төлөхөд зарцуулсан аж.
Харин түүний өмгөөлөгчид Оман пахь Ниссаны борлуулагч энэ мөнгийг олон жил ажилласан учраас нөхөн төлбөр маягаар авсан гэж үзэж байгаа юм. Тиймээс уан онгоцыг худалдаж авсан нь “Ниссан мотор” компанитай хамаагүй гэж мэдэгдсэн байна.
Карлос Гон өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сарын 19-нд хөрөнгийнхөө хагасыг нуусан хэргээр баривчлагдаж байсан юм.
Эх сурвалж: